АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Бат-Өлзий, Хархорин, Есөнзүйл, Богд сумдын Байгаль хамгаалагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт дахин зарлагдлаа

2022.11.07
Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаал /туслах түшмэл/-ын 25 сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлагдлаа. Шалгалтын бүртгэл 2022.11.21-ний өдрийн 09.00 цагаас эхэлж, 2022.11.22-ны өдрийн 17.00 цагт дуусна. Шалгалтыг 2022.11.28-ны өдөр зохион байгуулна. https://hh.csc.gov.mn/.../047c450c-6eb6-4358-8da9...
Цахимаар ирүүлэх баримт бичиг /эмх цэгцтэй, тод, бүрэн гүйцэд байх/
· Төрийн албан хаагчийн анкет;
· Иргэний үнэмлэхийн хуулбар /PDF/
· Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах /PDF/
· Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; /PDF/
· Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар /PDF/, цахим лавлагаа /e-mongolia татан авах/
· “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;/JPEG/
· Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт; /PDF/
· Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас //
· Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; /PDF/
· Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар; /PDF/
· Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; /PDF/
· Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.