АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН ТАЛБАЙГ ХҮЛЭЭН АВЛАА

2022.10.19
Зурагт мэдээ
Аймгийн ЗДТГ, БОАЖГ, МХГ, Онги, Таац голын сав газрын захиргаа, Экологийн цагдаа, Уянга сумын ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг Уянга суманд ажиллаж, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээн авлаа.
Уянга суманд “АУМ Алт” ХХК, “Өгөөмөр – Өргөө” ХХК, “Барс гоулд” ХХК уул уурхайн олборлолт явуулж байна. Тус аж ахуйн нэгжүүдээс 2022 онд 55.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 10.5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.
Ажлын багаас нөхөн сэргээлтийн шаардлага хангасан талбайг хүлээн авч, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн хэмжээг нэмэгдүүлж төлөвлөх, хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, нөхөн сэргээлт хийсэн талбайд дахин олборлолт явуулахгүй байх үүрэг өглөө.
306135736_841184927013193_3743759099335264769_n
312447120_841188447012841_8180796222874297346_n
311189438_841712603627092_5338790243597200990_n
311294900_841712766960409_8063953845672463167_n
312411088_841187190346300_4322511193876432129_n
312467424_841187683679584_4413004293104450339_n