АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

‘’ЭРҮҮЛ ОРЧИН-ХОТЫН СОЁЛ’’ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022.11.09
Цаг үеийн

"Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах" зорилтот жилийн хүрээнд хүрээлэн буй орчин, нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг судлах төрөлх хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчин байгальд ээлтэй, эерэг хандлагатай соёлч боловсон, зөв дадалтай иргэн хамт олон байх, хотын соёлыг төлөвшүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор ‘’ЭРҮҮЛ ОРЧИН-ХОТЫН СОЁЛ’’ сэдэвт онол практикийн бага хурлын илтгэл шалгаруулах уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Тэргүүн байранд: “Ухаалаг утасны хэрэглээ донтолтыг судлах нь” сэдвээр Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн М.Ганцэцэг

Дэд байранд: “Цаасан хогийг багасгахад бидний оролцоо” сэдвээр Тэмүүлэл эрдэм сургуулийн багш М.Батдулам

Тусгай байранд: “Хуруу зайны талаарх хор уршиг” сэдвээр Арвайхээр Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн Түүх, нийгмийн багш нарын баг “Өсвөр үеийнхний утаат болон электрон тамхи согтууруулах ундааны хэрэглээний байдал, хор уршгийн талаарх тэдний мэдлэгийг судлах нь” сэдвээр Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн багш У.Оюунгэрэл, Б.Мягмаржав “Зөв дадал-Ногоон хэрэглээ” сэдвээр Арвайхээр сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Шоовдор, арга зүйч-Б.Даваадулам нарын илтгэлүүд тус тус шалгарлаа.

Ерөнхий зохион байгуулагчаар “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах зорилтот жилийн ажлын хороо”, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар хамтран ажиллалаа.

picture100l

picture1rtrtrt

picture101