АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ-ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ” ЖИЛИЙН АЖИЛ 91 ХУВЬТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

2022.12.02
Цаг үеийн
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07/04 дүгээр тогтоолын дагуу 2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” жил болгон зарлаж байсан.
Өнөөдөр жилийн ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлэлцлээ. Зорилтот жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 320 мянган мод, бут тарьсан. Нийт тарьсан модны 36 мянгыг айл өрх, 70 мянга орчмыг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд тарьж, төв суурин газрын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 140 мянга, ойжуулалт, хамгаалалтын ойн зурваст 74 мянган ширхэг мод бутыг тарьсан байна.
Уг ажилд нийт 492 аж ахуйн нэгж, байгууллага, 16428 иргэн оролцож, тарьсан модны амьдралтын хувь дунджаар 80 хувьтай ургаж байгаа юм. Мөн орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийснийг Зорилтот жилийн ажлын хорооны дарга И.Доржсүрэн танилцууллаа.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон ХХААБОБХ-ны дүгнэлтээр “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” жилийн ажлын биелэлтийг 91 хувьтай, зорилтот түвшиндээ хүрсэн гэж дүгнэлээ.
318069928_521039216730257_3506450816541834302_n
317844299_521039196730259_716621833651970578_n
318110120_521039240063588_3834956931211003414_n