АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

2023.03.24
Цаг үеийн

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн “Хүрээлэн буй орчныг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл” хуралдаж 2022 оны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

2023 онд хүрээлэн буй орчныг хамгаалах журмын эсрэг гэмт  хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 үйл ажиллагааг төлөвлөж хууль бус мод бэлтгэл, ан агнуур, мах түүхий эдийн худалдаалалт, тээвэрлэлтээс урьдчилан сэргийлэх, өсвөр үеийн хүүхдүүдэд байгаль орчин хамгаалах, экологийн боловсрол олгох уралдаан, сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг түлхүү зохион байгуулж ажиллахаар боллоо.

2023.03.24 Өвөрхангай