АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУЖИРТ, БАТ-ӨЛЗИЙ СУМДАД АЖИЛЛАВ

2023.04.12
Цаг үеийн
-Сум дундын Ойн анги, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн (улсын байцаагч), байгаль хамгаалагч нарын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангаж, сумдын удирдлагуудад ЗГ-ын 2022 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам"-ыг хэрэгжилтийг хангаж ажиллах талаар талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
-Мод бэлтгэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийж, зарим илэрсэн дутагдлуудыг газар дээр нь арилгуулж, цаашид давтахгүй байх талаар ойн мэргэжлийн байгууллагууд, хяналт тавин ажиллаж байгаа Сум дундын Ойн анги, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Ойн мэргэжлийн 10 байгууллага нийт 60 га ойд ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэж байна.
Мөн мод үржүүлгийн газруудын тарьц, суулгацын хадгалалтын байдалтай танилцаж нөөцийн судалгаа, тандалт хийлээ.