Мэдээ, мэдээлэл
ХОГ ХАЯГДАЛ, ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ЖОРЛОНГЫН АСУУДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
2023.04.24
Цаг үеийн
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд БОАЖ-ын сайдын 02 албан даалгавар, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг улсын чанартай авто замын дагуу Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Есөнзүйл, Бүрд сумдын нутагт 2023.04.20-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Улсын чанартай авто зам дагуу сумдын удирдлага, үйлчилгээ эрхэлдэг иргэд байгууллагуудад "Монголд зочлох жил"-ийн хүрээнд Засгийн газар, БОАЖЯ, орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.
Хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй цэгт үүссэн 14 хогийн цэгийг цэвэрлүүлэх, шаардлага хангахгүй 17 нүхэн жорлонг буулгуулахаар холбогдох иргэн, байгууллага, албан тушаалтанд улсын байцаагчийн албан шаардлага, зөвлөмж хүргүүлж хуульд заасан бусад арга хэмжээг авч ажиллаж байна.
Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.