АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ЯВГАН АЯЛАЛ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.05.23
Цаг үеийн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Цаг гаргая” аян, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02, 05 дугаар албан даалгавруудын хүрээнд эрүүл амьдралын зөв дадал бий болгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зан үйлийг сурталчлах зорилгоор төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд “Явган аялал”-ын тэмцээнийг Өвөрхангай аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгууллаа.
Тус тэмцээний үеэр хээрийн цай амттай, олс таталт, багийн ахлагчдын дунд болон Хог түүх марафон тэмцээнүүдийг зохион байгуулж
1-р байранд аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид
2-р байранд Арвайхээр сумын 12 дугаар цэцэрлэг,
3-р байранд Арвайхээр Улсын тэргүүний Нэгдүгээр цэцэрлэгийн хамт олон байранд тус тус шалгарсан.
Тус тэмцээний үеэр оролцогч байгууллагууд Дайргын гол дагуух 70 шуудай хог хаягдлыг цэвэрлэж хогийн нэгдсэн цэгт хүргэлээ.