АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БИД АРВАЙХЭЭР ХОТЫН ИРГЭН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.05.23
Цаг үеийн
Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан “Бид Арвайхээр хотын иргэн” аялалыг Өвөрхангай аймгийн Музей, Онги-Таац голын сав газрын захиргаатай хамтран зохион байгууллаа. Тус аяллын зорилго нь Ерөнхий боловсролын сурагчдад Арвайхээр хотын түүх соёлын өвтэй танилцах, байгаль, экологи, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хүүхэд залуусын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, эх орон, байгаль хамгаалах үзлийг төлөвшүүлэх, хотын соёлд суралцах, тухайн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилан таниулах юм.
Тус аялалд ЕБС-ын 5 дугаар сургуулийн 9В ангийн хамт олон оролцсон бөгөөд Ганданпунцоглин хийд үүсгэн байгуулагдсан түүх, Бидний уудаг ус хаанаас ирдэг вэ?, Бидний хаясан хог хаана хүрдэг вэ? Буга согоотын өндөрлөгийн түүх сэдэвт өртөөчилсөн аяллыг зохион байгуулж аймгийн түүх соёл болоод усаа хэмнэх, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, ангилан ялгахын ач холбогдол, эко аялал гэж юу болох хэрхэн байгальд ул мөргүй аялах талаар мэдээллийг өгсөн.
Тус аяллын үеэр “Буга согоотын өндөрлөг”-ийн хөшөөн дээрх бичвэрүүдийг угааж цэвэрлэлээ.