АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРГАНИК ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ХИЙЛЭЭ

2023.05.24
Цаг үеийн
Тинк Капитал Монголиа ХХК-ны захирал Франц Улсын иргэн Дидье Буссьер /Didier Boissiere/, Гүйцэтгэх захирал Э.Гэрэлчимэг, магистр Д. Тэргэл нар Хархорин сумын хог хаягдалд судалгаа хийж, Органик хог хаягдал буюу үхрийн баас, хүнсний хаягдлыг биотехнологийн аргаар боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэх туршилтын ажил, Хог хаягдал ангилан ялгах үйлдэрийн төслийн танилцуулгыг хийлээ.
Тус төслийн хүрээд зах зээлд буй барилгын материал, малын гаралтай органик хог хаягдал, хүнсний хог хаягдал ашиглан биогазын загвар үйлдвэрийг Хархорин суманд байгуулж, эрчим хүч, дулаан гаргаж авах ажлыг өнгөрөгч 9 дүгээр сараас эхлэн туршиж байгаа юм.
Энэхүү бага оврын үйлдвэрээс гарган авч буй метан хийгээр аж ахуйн нэгжийн жижиг обьектыг халааж байна. Дээрх биогазын үйлдвэрийн туршилт болон энэхүү судалгааны ажлын үр дүнд Хархорин сум хогийн цэгээ нүүлгэн шилжүүлэх, ландфиллийн аргаар цэгцлэх, улмаар органик хог хаягдлаа дахин боловсруулж, метан хийн үйлдвэр байгуулан эрчим хүч, дулаан гаргаж авахыг зорьж байгаа юм.
Мөн Арвайхээр сумын Түгийн Овооны хогын цэг, Арвайхээр тохижилт ОНАӨӨТҮГ-ын дэргэдэх хог хаягдал дахин боловсруулах төвийн үйл ажиллагаатай танилцаж аргазүйн зөвлөгөө өглөө.