АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА, НӨХӨРЛӨЛ, ОЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024.04.03
Цаг үеийн
Монгол Улсад Ойн салбар үүссэний 100 жил, байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд хангайн бүсийн сумдын ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөл, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, аймгийн аймгийн Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч, сумд хариуцсан экологийн байцаагч, ойн салбарын холбогдох албан тушаалтнууд, нийт 100 гаруй төлөөлөгч оролцсон сургалт зөвлөгөөнийг 2024.03.28-29-ний өдөр Бат-Өлзий суманд зохион байгууллаа.
Сургалт, зөвлөгөөнд БОАЖГ-ын дарга, Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, сум дундын ойн ангийн холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчид аймгаас ойн чиглэлээр баримталж буй бодлого, гарч буй зөрчил, гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, хууль эрхзүй болон танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо.
Мөн “Монголын ой модны салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, Ой зүйч, МУИС-ийн докторант И.Дорж ойн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого чиглэл, ойн менежментийн төлөвлөгөө, мод бэлтгэх технологийн талаар илтгэл тавьж, санал солилцлоо.
IMG_5832 IMG_5844 IMG_5846 IMG_5853 IMG_5853 IMG_5896 img_5904 img_5923