АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НОГООН ХЭРЭМ ТӨСЛӨӨС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024.04.26
Цаг үеийн
Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн мэргэжилтнүүд мөчир үржүүлэх арга технологи, эх ургамлын талбай байгуулах болон мод үржүүлгийн зориулалттай хүлэмжийн талаарх сургалтыг 2024.04.19-ний өдөр зохион байгууллаа.
 
Сургалтад БНСУ-ын Үндэсний ойн судалгааны хүрээлэн, Ойн үржүүлгийн хэлтсийн дарга, доктор Гү Ён Бун,
Сөүлийн их сургуулийн ойн нөөцийн тэнхимийн профессор Ган Гюү Сог, Гон Рим, ойн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор Со Хён Мин, хүлэмжийн чиглэлээр SN Greenteech-ийн гүйцэтгэх захирал Им Бён Сү, орлогч дарга Бэг Хуан Ги нар оролцож улиас, шинэсийг мөчрөөр үржүүлэх арга технологи, мөчих бэлтгэх эх ургамлын талбай байгуулах, мод үржүүлгийн зориулалттай хүлэмжийн талаар онол, практикийн сургалт хийж, зөвлөгөө өглөө.
 
Тус сургалтад Өвөрхангай аймгийн БОАЖГ, сум дундын ойн анги, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн төлөөлөл 10 гаруй хүн оролцлоо.
IMG_6814 IMG_6816 img_6850 img_6851 IMG_6854 IMG_6856 img_6860