АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“САРЛАГИЙН БАЯР-2024” ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2024.07.24
Цаг үеийн
 “Сарлагийн баяр-2024” аялал жуулчлалын эвент арга хэмжээг Бат-Өлзий сумын ЗДТГ, “Blue sky” ХХК-ын эко жуулчны баазтай хамтран 2024.07.23-ны өдөр Бат-Өлзий сумын Өндөр хясаа гэх газар 15 дахь жилдээ зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд гадаадын 700 орчим жуулчид оролцсон бөгөөд сарлагийн өв соёл, ач холбогдол, нүүдэлчдийн ахуй амьдрал, хэв маягийг сурталчилж жуулчдад үзэж сонирхууллаа.
Тус арга хэмжээгээр сарлагийг нүүдэлчид ахуй амьдралдаа хэрхэн хэрэглэдэг талаас нь сурталчилж таниулахаас гадна уралдуулах, сайхан сарлаг, сарлагийн бух, сайхан хос шалгаруулах, сарлагийн поло тэмцээн, аймаг, сумы цолтой хүчит 32 бахийн барилдаан гэх мэт уралдаан тэмцээн зохион байгуулж жуулчдад сонирхууллаа.
Сарлагийн баярыг жил бүрийн 7 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулдаг бөгөөд гадна, дотны жуулчид, аялагчид төдийгүй нутгийн иргэдийн үзэж сонирхох дуртай эвент арга хэмжээнүүдийн нэг болоод байна.
IMG_2565 IMG_2646 IMG_2672 IMG_2713 IMG_2727 IMG_2780 IMG_2898 IMG_3072 d3904d44-d57b-458a-8649-99f653292261