АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЭСГИЙНИЙ БАЯР-2024” ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2024.07.24
Цаг үеийн
“Эсгийний баяр-2024” аялал жуулчлалын эвент арга хэмжээг Хужирт сумын ЗДТГ, “Степнн Димсе”ХХК-ын “Урса мажур” жуулчны баазтай хамтран 2024.07.22-ны өдөр Хужирт сумын Тээлийн ам гэх газар 13 дахь жилдээ зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд гадаадын 400 орчим жуулчин оролцсон бөгөөд Монгол уламжлалт аргаар эсгий хийх, тогоо нэрэх, гүү сааж айраг эсгэх, бөх барилдах, хурдан дааган насны морь уралдуулах, Монгол гэрийг хэрхэн барих гэх мэт нүүдэлчдийн соёл, ахуй амьдрал, хэв маягийг сурталчилж жуулчдад үзэж сонирхууллаа.
Арга хэмжээний үеэр аймаг сумын цолтой үндэсний 32 бөх барилдаж, хурдан дааганы уралдаан, сайхан хос, үндэсний хувцастай хүүхэд шалгаруулах гэх мэт тэмцээнийг тус тус зохион байгууллаа.
Эсгийний баярыг жил бүрийн 7 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулдаг бөгөөд гадны жуулчид үзэх дуртай эвент арга хэмжээнүүдийн нэг болоод байна.IMG_1755 IMG_1766 IMG_1782 IMG_1862 IMG_1887 IMG_1991 IMG_2042 IMG_2109 IMG_2124 IMG_2128 IMG_2171 IMG_2190 IMG_2190