АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУЖИРТ СУМЫН РАШААН СУВИЛАЛ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2025.06.09
БОУАӨЯ-ны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/07, 01/08 дугаартай удирдамжуудын дагуу Хужирт сумын рашаан сувиллын үйл ажиллагаа эрхэлж байгаа 6 аж ахуй нэгж байгууллагын ус, рашааны ашиглалт, “Онги ус суваг” ОНӨААТҮГ-ын харьяа Хужирт сумын төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд 2025.05.15-16-ны өдрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар рашаан сувиллын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд нь Усны тухай, Хог хаягдлын тухай, Байгаль орчинд нөлөөлөл байдлын үнэлгээний тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил илэрсэн тул 5 аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн хариуцлага оногдуулж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тавьсан нөхцөл болзлыг биелүүлээгүй 1 аж ахуй нэгж байгууллагад зөрчлийн хэрэг нээн шалгаж, бүх аж ахуй нэгж байгууллагуудад зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллалаа.
Хужирт сумын төв цэвэрлэх байгууламж нь 2023 онд ашиглалт орж, хоногт аж ахуйн нэгж, айл өрхүүдийн310 м/куб хаягдал бохир усыг хүлээн авч, механик болон биологи цэвэрлэгээ хийх хүчин чадалтай сараалж, элс баригч, тос баригч, жигдрүүлэх болон агааржуулах сан, тунгаагуур, халдваргүйжүүлэгч, лаг тогтонгижуулагч бүхий технологийн дамжлагтай юм.
Тус байгууламж нь рашаан сувиллуудын рашааны болон ахуйн бохирыг нийтэд нь хүлээн авсанаар цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас давсан ачаалал үүсгэж байгаа тул зөвхөн ахуйн хаягдал бохир усны шугамыг холбуулах арга хэмжээ авч байна.
Иймд рашаан эмчилгээний бохир усыг стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэх тунгаагуур бүхий байгууламж байгуулах шаардлагатай талаар сумын удирдлагатай санал солилцолцоо.500047920_658176953709144_5806605743241800901_n 500028812_658176667042506_2892117299397163501_n 499650241_658176897042483_7171697323668167712_n 499530071_658176873709152_2067920084955468420_n 499527723_658176760375830_683231997072757872_n 499249212_658176843709155_7710062401145206537_n 499235855_658176727042500_3346965434326176099_n 498672321_658176757042497_1497764243205820341_n