АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

2025.06.17
ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
✅2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
✅Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
✅Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
✅Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 700 гаруй мянган мод тариад байна.
✅Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
 
507655646_1098031222464646_4440160379702606618_n
 
507655646_1098031222464646_4440160379702606618_n
 
507699944_1098031315797970_8822275866008340778_n
 
506438229_1098031182464650_1354082756646169293_n