Мэдээ, мэдээлэл
"СОЁЛЫН ЗОРИУЛАЛТААР АН АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ" НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ УРЬЖ БАЙНА.

2025.07.03
Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн "Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай" 242 дугаар тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Өвөрхангай аймагт соёлын зориулалтаар агнах, барих 2 тэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2025.06.09-ний 01/2945 чиглэлийн дагуу Богд сумын Арц богд агнуурын бүс нутгаас агнах, барих дуудлага худалдаа зохион байгуулах зарыг хүргэж байна.
ДУУДЛАГА ХУДАЛДАА МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫНДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Бүртгэл: 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон нутгийн цагаар 17:30 цагт дуусна. Материалыг Байгаль орчны газрын е-mail: Uvurkhangainature@gmail.com цахим хаягаар авч, 2025 оны 07 дугаар сарын 07-ний өдөр 11:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна.
Босго үнэ: Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 261 дүгээр тогтоолоор амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувиар тооцно.
1 тэх 1.060.000 төгрөг
Өсгөх үнийн хязгаар: Оролцогч нь дуудлага худалдааны үнийг нэг удаад өсгөх доод хязгаар нь босго үнийн 10 хувиас доошгүй, дээд хязгаар нь босго үнийн 50 хувиас дээшгүй байна.
Дэнчин: Амьтны тухай хуулийн 291.4 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа эхлэх босго үнийн 10 хувь байна.
1 тэх 106.000 төгрөг
Дуудлага худалдаанд оролцогч ААНБ-ын бүрдүүлэх материал:
1.Нээлттэй дуудлага худалдаанд оролцох хүсэлт /ААНБ албан тоотоор, /
2.Дэнчин төлсөн баримт эх хувиараа,
3.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4.Хуулийн этгээдийг төлөөлж оролцох тохиолдолд төлөөлж буй этгээдийг гэрчлэх нотариатаар батлуулсан итгэмжлэл
5.Дэнчинг Төрийн сангийн ӨВ.Байгаль орчны газар н.с 100100013403 тоот дансанд байршуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын 80730573 утсаар ажлын цагаар холбогдож мэдээлэл авна уу.
Хугацаа хоцорсон болон дутуу материал ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу?
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР