АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЙГАЛИЙН ГОЦ ХАЛДВАРТ ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2025.08.29
Цаг үеийн
Улсын онцгой комиссын 2025 оны 03 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг, БОУАӨЯ-ны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/05 удирдамжийн дагуу хууль бус агнуур, мах, арьс, түүхий эдийн худалдаа, тээвэрлэлт, хадгалалт, байгалийн гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн БОГ, ЦГ, ОБГ, ЗӨСТ, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хамтран зохион байгуулж байна.
 
Хяналт шалгалтын хүрээнд хууль бусаар тарвага агнасан, мах арьс түүхий эдийг худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан 17 зөрчлийг илрүүлж зөрчил үйлдсэн 9 иргэнд 2.400.000 төгрөгийн торгууль оногдуулж, хууль бусаар агнасан 34 ширхэг тарваганы мах, 7 ширхэг ТОЗ-8 маркын калибр бууг хурааж, байгаль учирсан хохирлын 11.020.000 төгрөгийг нөхөн төлүүлж, 8 зөрчлийг харьяаллын дагуу бусад аймагт шилжүүлж шийдвэрлэлээ.
 
Мөн Нарийнтээл, Онгийн голын хяналтын пост болон тарваган тахалын голомттой бүс нутгуудад хяналт шалгалт тогтмол хийж байна.
539784073_1233153578852147_9135179083783686350_n
 
539872377_1233152275518944_6316277057036268501_n
 
540500956_1233152598852245_6680465784543095225_n