АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЙГАЛИЙН ГОЦ ХАЛДВАРТ ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2025.09.19
Цаг үеийн
Улсын онцгой комиссын 2025 оны 03 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг, БОУАӨЯ-ны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/05 удирдамж, аймгийн Засаг даргын 2025 оны “Хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/547 дугаар захирамжийн дагуу хууль бус агнуур, мах, арьс, түүхий эдийн худалдаа, тээвэрлэлт, хадгалалт, байгалийн гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн БОГ, ЦГ, ОБГ, ЗӨСТ, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хамтран зохион байгуулж байна.
Хяналт шалгалтын хүрээнд хууль бусаар тарвага агнасан, мах арьс түүхий эдийг худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан 37 зөрчлийг илрүүлж зөрчил үйлдсэн 29 иргэнд 4.200.000 төгрөгийн торгууль оногдуулж, хууль бусаар агнасан 90 ширхэг тарваганы мах, 10 ширхэг ТОЗ-8 маркын калибр бууг хурааж, байгаль учирсан хохирлын 48.740.000 төгрөгийг нөхөн төлүүлж, 112 ногтруу шувууг байгальд нь буцаан тавьж 8 зөрчлийг харьяаллын дагуу бусад аймагт шилжүүлж шийдвэрлэлээ.
Мөн Нарийнтээл, Онгийн г олын хяналтын пост болон тарваган тахалын голомттой бүс нутгуудад хяналт шалгалт тогтмол хийж байна.
549712508_1251667867000718_126734870831970378_n
 
549781718_1251667863667385_3408338802421670642_n
 
550514614_1251667877000717_4652867841275409630_n