АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хархорум хотын ногоон бүсэд ойн зурваст ойжуулалтын ажлын хяналтын тооллогын ажил үргэлжилж байна.

2025.10.08
Цаг үеийн
Хархорум хотын ногоон бүсэд ойн зурвас байгуулах ажлын хүрээнд 2025 оны хаврын мод тарилтын ажлын гүйцэтгэлд хяналт, мониторинг хийх, ойжуулалтын ажлын хяналтын тооллогын ажил үргэлжилж байна.
Эрдэнэс тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Эрдэнэс Алт Ресурс ХХК, Багануур ХК, Эрдэнэс критикал мениралс ТӨҮГ, Эрдэнэс Монгол ХХК болон Ойн газрын гүйцэтгэгч байгууллага Мөнх ногоон тал ХХК, Ногоон харш ХХК-иудад хяналтын тооллого хийгээд байна.
558303076_731748883248302_5165594639755951626_n