АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ТАРЬСАН МОДОО ЭРГЭЕ, АРЧИЛЬЯ, ХАМГААЛЬЯ”

2025.10.10
Цаг үеийн
Мод тарих намрын өдрүүдийн хүрээнд аймгийн Гандан пунцоглин хийдийн лам нар Байгаль орчны газар, Арвайхээр сумын ЗДТГ хамтран 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдөр “Баян намсрай” цэцэрлэгт хүрээлэнд мод тариж, өмнө тарьсан моддоо намрын цэнэг усалгаа хийлээ.
Арвайхээр суманд мод тарих төвлөрсөн байршил болох 23 га талбай бүхий “Баян намсрай” цэцэрлэгт хүрээлэнг анх 2023 онд байгуулж мод тарих өдрүүдээр 130 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн 2800 гаруй ажилчин, албан хаагчид 10,500 орчим мод тариж байсан бөгөөд усалгаа, арчилгаа хамгаалалтыг Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ хариуцаж ирсэн.
Цаашид сүсэгтэн олон, иргэд буяны зорилгоор олон төрөл зүйлийн мод тариж модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн болж, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх юм.
 
557632101_1272057371628434_2915941406892794310_n
 
558882228_1272056771628494_7801377744527090031_n
 
559895844_1272056518295186_35694482391610015_n
 
558974723_1272158524951652_8705190524479701268_n