АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БОДЛОГО ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.02.02
Цаг үеийн
Байгаль орчны салбарт ажилладаг сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, сум дундын ойн ангийн албан хаагчдын мэдлэг ур чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чадавхжуулах “Байгальд ээлтэй бодлого хамтын ажиллагаа” сэдэвт сургалт зөвлөгөөнийг 2026.01.28-29-ний өдрүүдэд Бат-Өлзий суманд зохион байгууллаа.
 
Сургалт, зөвлөгөөнд БОУАӨЯ-ны улсын хяналтын газрын ерөнхий болон ахлах байцаагч, шинжээчид, БОГ-ын улсын ахлах байцаагч, мэргэжилтнүүд, БОНБҮ, БОМТ, уул уурхай, нөхөн сэргээлт, хог хаягдал, орчны бохирдол, ус ашиглалт, ой, ан амьтны нөөцийн ашиглалт, хамгаалалт, Төрийн хяналт шалгалт, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, 2025 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, чиглэл, GPS багаж ашиглалтын талаар мэдээлэл хийж санал солилцлоо.
 
Сургалт зөвлөгөөнд БОУАӨЯ-ны улсын хяналтын газрын ерөнх ий болон ахлах байцаагч, шинжээчид, БОГ-ын дарга, удирдлага, мэргэжилтэн, улсын байцаагч, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, сум дундын ойн ангийн нийт 54 албан хаагч хамрагдлаа.