АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ХҮРЭЭНД “УС БА ТЭГШ ЭРХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2026.03.13
Цаг үеийн

Байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд Арвайхээр сумын ус ашиглагч аж ахуйн нэгжүүдийн дунд “Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тус хэлэлцүүлгээр усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, ус ашиглуулах дүгнэлт, гэрээ байгуулах журам, ус ашигласны төлбөрийн талаар холбогдох мэдээллийг хүргэх юм. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, батлуулах асуудлаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өгч, санал солилцоно.

Үүнээс гадна хог хаягдлын тухай болон зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулж, Онги–Таац голын сав газрын захиргаанаас сав газрын хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэхээр төлөвлөж байна.