АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 220 ГАРУЙ МЯНГАН МОД ТАРИГДААД БАЙНА

2022.06.11
Цаг үеийн
✅Бүх нийтээр мод тарих ажлыг аймгийн хэмжээнд 04 сарын 29-ний өдрөөс эхлүүлж тарьц суулгац борлуулах үзэсгэлэн худалдааг Арвайхээр, Хархорин сумдад зохион байгуулж, өөрийн аймгийн нутаг дэвсгэрт мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдээс гадна Улаанбаатар, Сэлэнгэ аймгийн нийт 13 аж ахуйн нэгж, 4 иргэн оролцож нийт 18 нэр төрлийн 200,0 мянга орчим тарьц суулгац борлуулсан.
✅2022 оны 06 дугаар сарын 09-ны байдлаар аймгийн хэмжээгээр 222,555 ширхэг мод тарьж, нийт 447 аж ахуйн нэгж, байгууллага, 16173 иргэн оролцсон бөгөөд нийт тарьсан модны 23,691ш айл өрх, 53,714ш албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, 108,413ш төв суурин газрын нийтийн эзэмшлийн талбайд, 22,252ш ойжуулалт, хамгаалалтын ойн зурвас байгуулахад таригдсан байна.
✅“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд мод тарих зардлыг улс, орон нутгийн төсөв, айл өрх, албан байууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтарч санхүүжүүлж байгаа бөгөөд 2022 онд сумуудын ОНХөгжлийн сангаас 800,0 сая төгрөг, зорилтот жилийн хүрээнд 400,0 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 1,0 тэрбум төгрөг, улсын төсвөөс 90,0 сая, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 389,6 сая төгрөг нийт 2,6 тэрбум төгрөгийг зарцуулж байна.
✅“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлын гол бэлтгэл ажлын нэг болох тарьц суулгацын нөөц бүрдүүлэх ажлыг тодорхой бодлого төлөвлөлттэйгөөр дэмжин ажиллаж байна. 2022 онд өөрийн аймгийн нутаг дэвсгэрт Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор хангай, тал хээр, говийн бүс нутгаар бүсчлэн хөгжүүлэхээр 5 аж ахуйн нэгжид 200,0 сая төгрөгийн дэмжлэг орон нутгийн төсвөөс олгосны үр дүнд 2022 онд 800.0 мянгаас доошгүй тарьц суулгац ургуулах боломж бүрдлээ.
✅Монгол-Солонгосын Ногоон хэрэм төслөөс Арвайхээр суманд 15 га талбайд Мод үржүүлгийн газар бүхий Мэдээлэл сургалтын төв байгуулах ажил хийгдэж эхэллээ.
✅Бат-Өлзий суман дахь Сум дундын Ойн ангийн мод үржүүлгийн газрыг 3 га-р нэмэгдүүлж, өргөтгөн, Арвайхээр суманд 5 га мод үржүүлгийн газар шинээр байгуулахад дэмжлэг үзүүллээ.