Мэдээ, мэдээлэл
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ "ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АН АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ" НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн "Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай" 242 дугаар тоот тогтоолоор Өвөрхангай аймгийн агнуурын бүс нутгаас угалз 6, тэх 6, халиун буга 5, , саарал чоно 1 толгойг агнуулна.
Бүртгэл: 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж 2025 оны 06 дугаар сарын 25-ний өдөр орон нутгийн цагаар 17:30 цагт дуусна. Материалыг Байгаль орчны газрын е-mail: Uvurkhangainature@gmail.com цахим хаягаар авч, 2025 оны 07 дугаар сарын 03-ний өдөр 11:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна.
Босго үнэ: Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 261 дүгээр тогтоолоор амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувиар тооцно.
1 угалз 4.440.000 төгрөг,
1 тэх 1.060.000 төгрөг
1 халиун буга 2.540.000 төгрөг
1 саарал чоно 226.000 төгрөг
Өсгөх үнийн хязгаар: Оролцогч нь дуудлага худалдааны үнийг нэг удаад өсгөх доод хязгаар нь босго үнийн 10 хувиас доошгүй, дээд хязгаар нь босго үнийн 50 хувиас дээшгүй байна.
Дэнчин: Амьтны тухай хуулийн 291.4 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа эхлэх босго үнийн 10 хувь байна.
1 угалз 444.000 төгрөг,
1 тэх 106.000 төгрөг
1 халиун буга 254.000 төгрөг
1 саарал чоно 22.600 төгрөг
Дуудлага худалдаанд оролцогч иргэн, ААНБ-ын бүрдүүлэх материал:
- Нээлттэй дуудлага худалдаанд оролцох хүсэлт /ААНБ албан тоотоор, иргэн өргөдөл/, дэнчин төлсөн баримт эх хувиараа,
- Иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
- Хуулийн этгээдийг төлөөлж оролцох тохиолдолд төлөөлж буй этгээдийг гэрчлэх нотариатаар батлуулсан итгэмжлэл
- Дэнчинг Төрийн сан банк, ӨВ БОАЖГ 100100013403 тоот дансанд байршуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Өвөрхангай аймгийн Байгаль орчны газрын 80730573, 99310301 Хугацаа хоцорсон болон дутуу материал ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу?
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР