АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ "ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АН АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ" НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2025.06.20
Зарлал

Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн "Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай" 242 дугаар тоот тогтоолоор Өвөрхангай аймгийн агнуурын бүс нутгаас угалз 6, тэх 6, халиун буга 5, , саарал чоно 1 толгойг агнуулна.

 Бүртгэл: 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж 2025 оны 06 дугаар сарын 25-ний өдөр орон нутгийн цагаар 17:30 цагт дуусна. Материалыг Байгаль орчны газрын е-mail: Uvurkhangainature@gmail.com цахим хаягаар авч, 2025 оны 07 дугаар сарын 03-ний өдөр 11:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна.

 Босго үнэ: Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 261 дүгээр тогтоолоор амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувиар тооцно.

1 угалз 4.440.000 төгрөг,

1 тэх 1.060.000 төгрөг

1 халиун буга 2.540.000 төгрөг

1 саарал чоно 226.000 төгрөг

 Өсгөх үнийн хязгаар: Оролцогч нь дуудлага худалдааны үнийг нэг удаад өсгөх доод хязгаар нь босго үнийн 10 хувиас доошгүй, дээд хязгаар нь босго үнийн 50 хувиас дээшгүй байна.

Дэнчин: Амьтны тухай хуулийн 291.4 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа эхлэх босго үнийн 10 хувь байна.

 1 угалз 444.000 төгрөг,

1 тэх 106.000 төгрөг

 1 халиун буга 254.000 төгрөг

1 саарал чоно 22.600 төгрөг

Дуудлага худалдаанд оролцогч иргэн, ААНБ-ын бүрдүүлэх материал:

  1. Нээлттэй дуудлага худалдаанд оролцох хүсэлт /ААНБ албан тоотоор, иргэн өргөдөл/, дэнчин төлсөн баримт эх хувиараа,
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  3. Хуулийн этгээдийг төлөөлж оролцох тохиолдолд төлөөлж буй этгээдийг гэрчлэх нотариатаар батлуулсан итгэмжлэл
  4. Дэнчинг Төрийн сан банк, ӨВ БОАЖГ 100100013403 тоот дансанд байршуулна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: Өвөрхангай  аймгийн Байгаль орчны газрын 80730573, 99310301 Хугацаа хоцорсон болон дутуу материал ирүүлсэн хүсэлтийг  хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу?

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР